Loading...

Б.Лхагвасүрэн - Хатыний хаагаагүй орхисон хаалга

4,252 views

Loading...

Loading...

Transcript

The interactive transcript could not be loaded.

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Aug 21, 2012

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат зүтгэлтэн яруу найрагч Өнжүүлийн Бавуугийн Лхагвасүрэн "Хатыний хаагаагүй орхисон хаалга" шүлэг. Уншсан Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Гомбын Равдан

Хатыньд шатаагдсан 149 хүний 75 нь хүүхэд байлаа

Монос хариугүй цэцэглэх гэж
Мойсон мөчир нь дуншиж
Хурын үзүүрт бүлээссэн салхи
Униар дунд шилрэн байсан
1943 оны гуравдугаар сарын 22
Энэ Хатыний
Эгэл тосгоны
Тайван амьдралд сүүдэр унаж
Тарлан цас нулимсанд хайлсан.
Гэмгүй хүн бүхнийг фашистууд
Гэрээс нь хөөж гаргахдаа
Эргэж хаалгаан хаах
Эгшин өгсөнгүй.
Орчлонгийн маргааш
Олон хөөрхөн хүүхэд
Болжморын даль шиг гараараа
Бие биеэ хормойдон зуурч
Өлгий тоглоом, багадсан хувцас
Өнө холын мөрөөдлөө орхин
Өшиглүүлж гарсан.
Морины саравчинд хүмүүсийг
Мод мэт зэрэглэн чихэж
Хоёр жаалхан хүүхдийг үлээж
Хүмүүсийн зайг хүүхдээр чигжлээ.
Саяхан амаржсан эх үрээ тэврээд
Цасан дээр хөл нүцгэн.
Жаргал зовлонг ухаарах сөхөөгүй үр нь
Завжаараа хөөс цахруулан хөхөө ладарна.
Ийм эмгэнэлийг их Шекспир ч бичээгүй
Тэд тэгэхэд яасан гэж санана?
Нүдээрээ дайсныг яллах хоёр хүүхдийн
Нулимс нь чимээгүй урсана
Гайхсан нүд нь орчлонг тэмтчиж
Гараас нь алдууран алдан
Хүмүүс рүү хүчнийхээ хэрээр тэмүүлнэ
Энэлэн балмагдсан хүмүүс
Эцсийн хорслоо асаана.
Тэр хоёр хүүхдийн тариан түрүү шиг
Хонгор сэвлэгэн дээр танкны шатхуун асгалаа
Тортог зуусан тоссон хар нөмрөг
Тормос тормос инээдэг нүдийг нь эхлэн бүрхэж
Тэнтэр тунтар алхадаг хөлийг нь хүртэл урслаа.
Тэрхэн зуур битүүрч гүйцээгүй зулайд нь гал өгч
Биерхүү зандалчин гараа суллалаа
Бүхний нүд нарнаас хальтирлаа.
Хоёр хөөрхөн хүүхэд ээж рүүгээ, эцэг рүүгээ
Асаж гүйлээ шатаж гүйлээ
Ээжээ гэж чарлан асаж байгаа хүүхэд
Эхийнхээ цээжинд дүрэлзэн шигдлээ
Эвий үр минь гэсээр эх нь хөхнөөсөө эхлэн ноцож
Үрээ тэврээтэй нүүрс болсон
Үүл нүүсэн Хатыний тэнгэрт нурамлан ниссэн.
Хатыний хаагаагүй орхисон хаалга энэлэн хяхарна
Харууслын ширмэн аялгуу уйлран гиншэн орж гарна.
Дутуу уншаад дэлгээтэй нь орхисон
Түүхийн номын шарласан хуудас шиг хаалга савчина
Гантиг хөшөөний хүйтэн өлмийг
Голт борын цэцэгс аргадан үнсэнэ.
Дэлхийн алга дарам зай
Дэгжиж байсан амьдралын зүүд гасална.
Гэхдээ энэ хаалгаар шархтай ялалт
Энгэртээ одонтой, тэнгэртээ салюттай орж ирсэн.
Эдлүүлхийн жаргалаас үүрд хагацсан
Тосгоны туурь, дайны дууль
"Сэрэмжлэхтүн" гэж хашхирна
Сэтгэлд хүүхэд уйлна
Нурам бужигнана.

Loading...

When autoplay is enabled, a suggested video will automatically play next.

Up next


to add this to Watch Later

Add to

Loading playlists...