Loading...

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ЗҮРХ СЭТГЭЛ- 1

1,209 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Oct 4, 2011

Өнгөрсөн хавар "Ээждээ зориулсан бидний төгөл" буюу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд /ЭНЭШТ/ эх үрсийн ногоон төгөл байгуулах хөтөлбөрийг хамтрагч, ивээн тэтгэгч байгууллагууд болон ээждээ мод тарихад зав гаргачих тэнхээтэй залуусын хүчээр амжилттай хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөрийн үр дүнд энд мод ургахгүй гээд бүүр эвлэрчихсэн байсан Эх нялхасын ажилтнуудын нүдийг орой дээр гаргаж жилийн жилд шороогоор шуурч байдаг зэвэрсэн газар амь орж ногоон төгөл цэцэглэж, эх үрсийн амарч тухлах орчин бүрдсэн. Бидний хамтран тарьж ургуулсан 2000 гаруй мод бутны 50% нь цэцэглэн ургасан бөгөөд 50% нь цэцэглэж ургаагүй биш харин хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж машинд дайрагдсан, гишгэгдэн хугарч гэмтсэн байдалтай байна.

ЭНЭШТөв хайс барьна гэсэн амлалтаа биелүүлээгүйгээс бидний ээждээ зориулсан төгөл хугарсан байна. Ер нь ЭНЭШТ-ийн ажилтан удирдлагууд үнэхээр арчаагүй байдал гаргадаг. Хүний тариад өгсөн модыг услаад явчих сэтгэлгүй. Өнгөрсөн хавар тарьсан мод зүлгээ хүлээлгэн өгч, услах шланкийг хүртэл гардуулж өгөөд, олон мянган ажилчидаараа ээлжлээд услуулаад байна гэж дарга нь амласан. Бид итгэчихсэн хүмүүс 4 хоногийн дараа ирсэн чинь нэг ч услаагүй, өглөө, орой услах ёстой шинэ тарьсан зүлэг харлаад үхчихсэн байсан. Тарьсан мод зүлэг үхэж байхад, цонхоороо хараад тамхи татаад зогсоод байна. Нээрээ үнэн арчаагүй. Тэгээд арчилж тордохгүй байж, манай энэ газар барилгын хогтой болохоор мод тариад ч ургадаггүй гэж худлаа солиорно. Өөрсдийх нь өмнөх жилүүдэд тарьж байсан модных нь нүхийг харахад 20 см өнгөц зөөлөн хөрс ухаад л модоо булсан болоод орхисон байсан. Ингэж тарьсан мод ургах уу?! Бид өнгөрсөн хавар тарихдаа зөвхөн модны нүх ухахад л 7 хоног зарцуулж байсан, дагтаршсан улаан хөрш, цемент ухаж байгаа юм шиг л байсан. Бүр л өдөржин ухахад 2 модны нүхтэй салж байсан өдөр ч бий. 50см радиустай, 60см гүн ухаж байж, 40т хар шороогоор шинэ хөрс бий болгож байж, 100 гаруй хүний сэтгэл, 10 сая гаруй төгрөг зарцуулж байж энэ төгөлийг босгосон юм. Залуус бидний хүсэл мөрөөдлийг дэмжсэн "Монголын алт" корпорацид Эх нялхасд амаржих бүх ээжүүдийн өмнөө талархал илэрхийлье.

Энэ жилийн нөхөн сэргээлтийн ажилд мөн л МАК, "Ногоон хонх" ТББ ивээн тэтгэж, "Дэльта" энтертаймент, "Ногоон хонх" ТББ /greenbell@groups.facebook.com/, "Сортоо" клубын залуус гардан гүйцэтгэх ажилд идэвхитэй оролцлоо. Миний бие хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч байсан гэдэг утгаараа сая амралтын өдөр очиж үйл ажиллагаанд нь туслаж нөхөн сэргээх ажилд оролцлоо.

Экологич, эдийн засагч, модчин, түлээчин, банкчин, барилгачин бай хамаагүй АМЬСГАЛДАГ ХҮН БҮР ЖИЛД НЭГ МОД тарьж, ургуулдаг байгаасай!

Loading...

When autoplay is enabled, a suggested video will automatically play next.

Up next


to add this to Watch Later

Add to

Loading playlists...