BAAZ - Санхүү, Бүртгэлийн Онлайн Систем
42
  • "Шинэ үеийн нягтлан бодогчид 2014" онлайн тэмцээн

    1,016 views 4 years ago
    НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН
    “ШИНЭ ҮЕИЙН НЯГТЛАН БОДОГЧИД - 2014”
    НЭЭЛТТЭЙ ОНЛАЙН ТЭМЦЭЭН




    “Шинэ үеийн нягтлан бодогчид – 2014” нягтлан бодох бүртгэлийн улсын онлайн тэмцээнийг Новасофт ХХК, Монголтакс ТМЗ ХХК хамтран Монгол улсын Сангийн Яам, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2014 оны 11-р сард хоёр дахь удаагаа зохион зохион байгуулагдахад бэлэн боллоо.

    Тэмцээний зорилго нь: Нягтлан бодогчдын мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийн түвшинг тогтоох, мэргэжлийн нэр хүндийг олон нийтэд таниулах цаашид тэдний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

    Өнгөрсөн жил нийтдээ 2496 оролцогчид бүртгүүлснээс нэгдүгээр шатанд 1608 оролцогч өрсөлдөн өөрсдийн мэдлэг ур чадвараа сорьсон билээ.

    Тэмцээн 2014 оны 11-р сарын 22-ны 11 цагаас орон даяар эхлэх бөгөөд мэргэжлийн нягтлан бодогчид, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучууд болон хэн бүхэнд нээлттэй.

    Тэмцээн онлайн хэлбэрээр BAAZ - Санхүү, бүртгэлийн онлайн систем дээр 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний шатанд оролцогчдын мэдлэгийг тестээр шалгах ба хамгийн өндөр оноо авсан эхний 50 оролцогч хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болно.

    Хоёрдугаар шат BAAZ - Санхүү, бүртгэлийн онлайн систем дээр санхүүгийн тайлан гаргах хэлбэрээр явагдана.

    Тэмцээн зохион байгуулагдах BAAZ - Санхүү, бүртгэлийн онлайн систем нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Үүлэн тооцоололд суурилсан жижиг, дунд аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт болон Монгол улсын хууль, журамд нийцсэн байдлаар хөтлөн явуулахад зориулагдсан иж бүрэн цогц систем /програм/ юм.

    Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.baaz.mn, www.mongoltax.mn хаягаар авна уу. Show less
    Read more
  • Uploads Play all

    This item has been hidden
to add this to Watch Later

Add to

Loading playlists...