Аав уул минь үг: Н.Лутбаяр ая: Ц.Жамъян Ургуулан ургуулан бодоход минь
Уул шиг нөөлөгтэй аав минь дээ хө
Нутгийн тахилгатай овоо минь
Нуруутай жаахан Зотол минь ээ хө
Хормой бэлийг нь бараадахгүй
Холын өндөр уулс ч яах вэ хө
Араг шиг намхан нутгийн минь уулаа
Аавын минь төрх бүтэн байна аа хө
Альхан ч тал нь нөмөртэй
Аав минь та Хүмүүл юмаа хө
Хайр энэрэлд чинь торнисон би
Хаа нэгтэй чинь хоргодсон толгод юмаа хө
Торниж өссөн үр чинь дээ гээд
Тос даасан Бор уул болно хө
Тал талдаа толгод ургуулсан
Тань шиг нөмөртэй уул болно хө
All Comments