Alert icon
We're changing our privacy policy. This stuff matters.  Learn more  Dismiss

Амаржаргал - Үггүй хайр

Loading...

Sign in or sign up now!
Alert icon
Upgrade to the latest Flash Player for improved playback performance. Upgrade now or more info.
28,388
Loading...
Alert icon
Sign in or sign up now!
Alert icon

Uploaded by on Apr 18, 2010

Амаржаргал Үггүй хайр
Энэ дууны үгийг зохиолч Ү.Хүрэлбаатар гуай бичжээ.Түүний ярилцлагаас сонирхуулая.
Би таниас нэг дууны дахилтын учрыг асууя гэж боддог байсан. Ойртох тусмаа холддог орчлон, оройтох тусмаа нялхардаг хайр аа гэсэн энэ үг олон хүний сэтгэлд их ойрхон буусан. Үүний учрыг тайлж өгнө үү ?

-Утгыг нь тайлчих юм бол утгаггүй болчихно. Чам шиг ингэж бодож яваа олон хүн байх тусам сайхан байхгүй юу. Ерээд оны дундуур зохиогдсон Үггүй хайр гэдэг дууны дахилт л даа, энэ чинь. Дуучин Ч. Амаржаргал өөрөө аяыг нь зохиож дуулсан. Тэр үедээ ёстой хит болж байлаа. Амраа маань ч эхэн үедээ Хүмүүс энэ үгийг асуугаад байх юм, юу гэж хэлэх вэ гэдэг байсан. Тэгэхээр нь би үггүй хайр гэсэн үг гээд хэлчих гэдэг байсан. Үнэндээ энэ дууны агуулга нь миний уран бүтээл, тэр тусмаа дууны яруу найргийн үзэл баримтлалын нэгэн чухал улаан шугам минь байгаа юм. Үгүй гэвч үгүйсгэж болдоггүй үйлийн үр-ийн тухай дуулна гэдэг хүний дотоод мөн чанарын гүн рүү нэвчинэ, нэвтэрнэ гэсэн үг. Сэтгэл чимчирсэн ийм шорвог нулимс л амьдрал, аз жаргал, хайр дурлалын жинхэнэ амтыг мэдрүүлдэг. Тэр тумсаа ойртох тусмаа холдог орчлон-г залууст мэдрүүлэхэд тэдний хайр дурлалын халуун түүх их нөлөөтэй байдаг. Гэрээсээ ажил руугаа алхсан нэг алхам газар гэрээсээ нэг алхам холдсон бус иргэж ирэхэд нэг алхам ойртсон гэж ухаарах үед л ойртох тусмаа холддог орчлон-гийн тухай ойлгож эхэлнэ. Шинэ жилийн баяраар нэг нас нэмлээ гэж хөөрөх үе алсарч нэг нас хасагдлаа гэж бодлогоширох үе ирдэг л юм даа. Хайртай болох амархан. Анхны харцаар ч дурлаж болно. Харин тэр сайхан хайраа насан туршдаа хадаглаж, хайрлаж, түүндээ жаргаж явна гэдэг хавьгүй хэцүү зүйл. Хайрын шалгах шалгуур нь хайртай гэж хэлэх тэр үг бус хайртай гэдгээ нотлох он жилүүд л юм. Үнэндээ хүний хайр гэдэг асаж буй лаатай яг адил. Лаа өөрийн биеэр гэрэл болж, өөрөө хайлан урсаж бусдад гэрэл гэгээ түгээдэг. Тиймээс би хайр гэдэг нь өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр гэж хэлээд байгаа юм.

Үггүй хайр


Хэлье гэвч хэлж болдоггүй
Хэнзхэн хайр гэж байх юм аа
Хэнийх ч биш минийх юм шиг ээ
Хүслийн дагина чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
Оройтох тусмаа нялхардаг хайр аа

Өгье гэвч өгч болдоггүй
Үггүй хайр гэж байх юм аа
Өрөөлийнх биш өөрийнх юм шиг ээ
Өргөлийн дуу чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
Оройтох тусмаа нялхардаг хайр аа

Авъя гэвч авч болдоггүй
Ангир хайр гэж байх юм аа
Аргадан мэлмэрэх нулимс шиг ээ
Алаг нүдэн чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
Оройтох тусмаа нялхардаг хайр аа

Үгүйсгэе гэвч үгүйсгэж болдоггүй
Үйлийн үр гэж байх юм аа
Үлгэр биш үнэн юм шиг ээ
Үзэсгэлэн гоо чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлонд
Оройтох тусмаа нялхардаг хайр аа

  • likes, 0 dislikes

Link to this comment:

Share to:

Uploader Comments (3ni3il3g)

  • ene duunii ugiig yaj oloh we manaihaan

    

  • @kifekara show more гэдэг дээр дарахаар дууний үг нь гарч ирнэ

see all

All Comments (21)

Sign In or Sign Up now to post a comment!
  • Ёстой сайхан дуу ... Яагаад ч юм сонсоод л баймаар...хоолой нь цаанаа л нэг чихэнд биш сэтгэл зүрхэнд хүрээд байдаг...

  • Энэ гоё дуу шүү дуулдаг эгч нь их нүдэнд дулаахан хөөрхөн сайхан эгч байдгийн би Амаржаргал эгчид хайртай.Зурагтаар харсан бага байхдаа ч хардаг л байсан.

  • goy duu yumaaaaaaaaaaaa

  • hichneen ch sonsvoo..shan duu bnaa

  • Саяхан Монгол ТВ-гээр ярицлага өгж байхад нь үзэж байсан. Яг энэ дуугаа дуулж байсан. Гитараа дараад л ... гоё дуулж байсан. Сайхан эгч байна лээ. Сэтгэлд нэг л дотно..

  • bi ene duug 20 jiliin umnu sonsoj bsan odoo ch sonsoj bna ynen ygtei duu shyy

  • unheer sain duuchin sain guitarchin

Loading...

Alert icon
0 / 00Unsaved Playlist Return to active list
    1. Your queue is empty. Add videos to your queue using this button:
      or sign in to load a different list.
    Loading...Loading...Saving...
    • Clear all videos from this list
    • Learn more