Uulen bor - huurhun zeerd morinii magtaal Баярт Хөөрхөн зээрд морь

Loading...

Sign in or sign up now!
Alert icon
Upgrade to the latest Flash Player for improved playback performance. Upgrade now or more info.
2,750
Loading...
Alert icon
Sign in or sign up now!
Alert icon

Uploaded by on Jun 16, 2009

Хуурын алтан сүлдний төв дунд нь оршдог
Төгс аялгуут хуурын тэргүү юуг нь чимдэг
Баатар эрийн хүлэг Буянт сүргийн манлай
Агтныхаа тэргүүнээс л аялгуулан хэлж хэлье магтая

Болор шар нарны элч гэрэл нь
Уудам их орон даяар түгэж л...
Усны шувууд нууран дундаа ганганаж
Уул нураагаараа цэцэг навч нь дэлсэн
Хурын ус нь газрын хөрсийг нэвтэл гэж
Хундан цагаан мөөг нь
Хүрээн дээгүүрээ ярайж л байна гэнэ

Хун галуу цэлмэг тэнгэрт дивэж
Хус бургас нь навчисаа даган намилзаж
Таван хошуу мал нь тал дүүрэн бэлчиж л
Таана ангинийн үнэр хамраар нь сэнгэнэж
Тараг айраг нь сав саваараа бялхасан
Танан цагаан гэрүүд дэнж дээгүүрээ ярайж байв гэнээ

Хөндийг бүрхсэн хэсэг адуунд
Хөрслөг залуу бор залуу
Жолоо дүүрэн мориндоо
Сулбуур цулбуураа шидэн сунан уургалаад
Гэрийн зүг хөдлөн Гэрэлтийн хөндийг тоос татууланхан
Давхиж орж ирээд л ...
Гэртээ орж ирээд эмээл хазаараа авлаа гэнээ

Товруу мөнгөн хазаарыг толгой юунд нь таараалж
Хүрэн зандан /хэнзэн/ ташуурыг сойлго юунд нь тааруулж
Элчилж ширсэн оломтой Эрээн чамин нонцогтой
Цацал мөнгөн баавартай Чонон цэцгэн дохомтой
Нанжин гахай гөлөмтэй Самбуу янзын эмээлээ тохлоо гэнээ
Энэ морь нь бол...
Үл харвал үргэдэг Үнэг харвал гүйцдэг
Дөрвөлжин биетэй
Хөөрхөн зээрд морь л байж гэнэдээ
Аав ээж нь алс газар хүүгээ сургуульд явхад нь
Сайхан морь /Тохируулж/ хөөрхөн хүүгээ ерөөж
Эрдэм номын мөрийг ингэж захиж дуулсан домогтой юм гэнээ
Хөөрхөн зээрд морийгоо хөлд сууж бариарэй
гэж Аав нь хэлжээ
Хүний үрс хөгжилтэй шүү
Хөгжлийн манлайд хүрээрэй
гэж Ээж захиж гэнээ...
Ингээд Баярт хүү хөөрхөн зээрд морь хоёр
Замын цагаан тоосыг Ардаа орхиж
Эрдэм номын мөр хөөсөн домогтой юм гэнээ ...

Category:

Music

Tags:

License:

Standard YouTube License

  • likes, 0 dislikes

Link to this comment:

Share to:

Top Comments

  • Хөгжимдөөд л, дуулаад л, домог өгүүлээд л ааяа яа чаджийнаа.

    Бас тун сайхан инээмсэглэх юм. Сайхан сэтгэгдэл төрлөө

  • Very nice :)

see all

All Comments (5)

Sign In or Sign Up now to post a comment!
  • Morin khuur surch bgaa hund ih heregtei upload uud bn bayarlalaa. Uulen bor, Mongol ayalguu togloj uzuuleech.

  • daraagyn videod jalam khar , uulen boriig togloj uzuuleech

Loading...

Alert icon
0 / 00Unsaved Playlist Return to active list
    1. Your queue is empty. Add videos to your queue using this button:
      or sign in to load a different list.
    Loading...Loading...Saving...
    • Clear all videos from this list
    • Learn more